Газрын зураг дээр дурын цэг дээр дарж тухайн байршлын дэд бүтцийн үзүүлэлт, тохиромжийн оноог харна. Сумын төвийг хайлтаар эсвэл "Эрэмбэ" хэсгээс сонгож болно.
Цэг сонгоогүй байна.
Шалгуурын жин
Жин нь тохиромжийн оноог (0–100) тооцоход хэрэглэгдэнэ. Зайн шалгуур бүрийн хувьд "хамгийн их зай"-аас хол байвал оноо 0 болно.
Зорилго
Энэ зураг нь Монгол Улсад дата төв барихад тохиромжтой байршлыг урьдчилан шүүх зорилготой. Дата төвийн байршилд нөлөөлдөг гол хүчин зүйлс: найдвартай, хямд цахилгаан эрчим хүч; шилэн кабелийн холболт; тоног төхөөрөмж тээвэрлэх зам, төмөр зам; хөргөлтөд таатай сэрүүн уур амьсгал; сэргээгдэх эрчим хүчний нөөц.
Өгөгдлийн эх сурвалж
- Автозам, төмөр зам, аймаг/сумын төв — TUMUR_ZAM shapefile багц (улсын чанартай авто зам, хучилтын төрөл; төмөр зам UTM 48N → WGS84 хөрвүүлсэн).
- Нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл — Coal_joined shapefile (314 талбай: нэр, эзэмшигч, талбайн хэмжээ, аймаг/сум).
- Шилэн кабелийн сүлжээ — geo багцын Netco файлууд (5 оператор, 571 хэрчим).
- Нарны нөөц (DNI) — Global Solar Atlas 2.0 (World Bank / ESMAP / Solargis) Монголын DNI зургийг конус проекцоос (8 хотын хяналтын цэгээр, ±1 px) геокодолж, легендийн өнгөөр kWh/m²/өдөр утгад хөрвүүлсэн.
- Салхины нөөц (100 м) — Global Wind Atlas 3 (DTU / World Bank) зургийг Web Mercator-т улсын хилээр тааруулж, легендээр м/с утгад хөрвүүлсэн.
- Цахилгаан станц, ЦДАШ — лавлагааны давхарга: нээлттэй эх сурвалжаас авсан ойролцоо байршил, схем. Албан ёсны мэдээллээр баталгаажуулах шаардлагатай.
- 30 м DEM — SRTM 30 м (AWS Terrain Tiles, Terrarium кодчилол). Зураг дээрх өндөр/налуугийн давхарга болон дарсан цэгийн утга 30 м нарийвчлалтай tile-аас шууд уншигдана; давхцлын торон дээр 11-р түвшний (≈50 м) tile-ийг 0.05° нүд бүрт дундажилсан.
- Аймгийн хил — GADM 4.1.
Давхцлын арга
Давхарга бүрт босго (зай, доод/дээд утга) тавьж, 0.05° торон нүд бүрт хэдэн шалгуур хангагдаж буйг тоолно. Бүх шалгуурыг хангасан зэргэлдээ нүднүүдийг нэг талбай болгон нэгтгэж, талбайн хэмжээгээр эрэмбэлнэ. Босгыг өөрчлөхөд бүх тооцоо хөтөч дээр шууд шинэчлэгдэнэ.
Онооны арга
Шалгуур бүрийг 0–1 хооронд нормчилно: зайн шалгуур s = 1 − d / dmax (0-оос доошгүй), нарны нөөц (DNI − 3.0) / 3.6, салхи (v − 2) / 8, налуу 1 − s / 10°. Нийт оноо = жинлэсэн дундаж × 100. Дулааны зураг 0.05° (≈4–5 км) торон дээр урьдчилан тооцсон зайгаар хөтөч дээр шууд тооцогдоно.
Уур амьсгал (хөргөлт), газар хөдлөлт, усны нөөц, газрын үнэ зэрэг шалгуурыг энэ хувилбарт оруулаагүй.